Tuesday, March 15, 2016

Америк тивийг монголчууд нээсэн.



           Өнгөрсөн зууны хориод онд Монголын говьд Америкийн нэрт эрдэмтэн Рой Эндрюсын ахлан хийсэн эрдэм шинжилгээний аялалд Н.Х.Нельсон гэж нэг археологич оролцжээ. Хожим тэр академич Окладников нарын зэрэг Оросын эрдэмтэдтэй хамтран Аляскт өнө эртний хүний ул мөрөөр малталт хийсэн юм. Түүний үр дүнд Монголын говь, Америкийн Аляск хоёроос олдсон чулуун зэвсэг нь нэг гаралтайгаар барахгүй тэр нь төв Азиас гаралтай гэдгийг батлаад “Говь хийц” гэж тэр чулуун зэвсэгээ нэрлэн дэлхийг шуугиулсан хүн.
           Н.Нельсон, А.П.Окладников нарын судалгааг шимтэн уншиж суутал тэдний малталт хийсэн долоон арлын тав нь монголжуу нэртэй, бүүр одоогийн монгол хэлэнд ч хэвээр байгаа үгээр нэрлэсэн байдаг.
           Индианчуудын нэрлэсэн таван арлын нэр нь АДАГ, АТГА, ИХ НҮДЭН, ИХ НУТАГ БУЮУ ЭХ НУТАГ, УУШИГ юм.Хойд, өмнөд Америкийн индианчуудад Монголчуудаас өвлөж үлдсэн юм нэлээд байдаг. Тэд одоо ч гэсэн “Ail’o” буюу “Айл” гэж хот айлаа монголчуудын нэгэн адил нэрлэсээр байгаа билээ. Мөн Америкийн индианчууд эзэд дээдсээн “HAGAAN” буюу “ХААН” гэж монгол үгээр нэрлэсээр байгаа ажээ. Америкийн индианчуудын цусны бүлэг монголчууд буюу монголжуу хүмүүсийнхтэй ижил болохыг шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Бас мөч богино, гар шуу, булчингийн зохион байгуулалт ижил ажээ. Шүтлэг бишрэл, ёс заншлийн талаар ч олон зүйл төстэй бөгөөд тухайлбал , монголчуудын гол шүтлэгийн нэг болох идээний дээжээ уул хангайдаа өргөдөг зан үйл нь тэдэнд хэвээр байгаа юм. Бас тэд бөөгийн шашинтай, бөөгийн хэрэгсэл, бүжиг дуу авиа нь монгол бөөтэй төстэй гэж судлаачид бичиж байна.Монгол төрхтний /Mongoliad/, ялангуяа монголчуудын удамшил зүйн нэг өвөрмөц шинж тэмдэг нь бусад арьстан угсаатны төдийгүй, монгол төрхтөнд тэр болгон байдаггүй ХӨХ ТОЛБО юм. Иймэрхүү мэнгэ монголчуудаас гадна өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг Америкийн индианчуудад байдаг байна.
           Эдүгээ Америк тивд амьдарч буй Индианчуудын удмын мэдээллийг хадгалж дамжуулдаг ДНК нь 30 орчим янз байгааг тогтоосон явдал Төв Азиас нүүдэллэж ирсэн хүмүүс зөвхөн нэг удаа биш олон тасарч ирсэнийг нотолсон байна.
           Хэл шинжээчдийн судалгаагаар эскимосчуудын ярьдаг Ескимо –Алеут овгын хэл Гренландын хүмүүсийн ярьдаг На-дене хэл нь уугуул индианчуудын ярьдаг Аеринд өвгийн хэлнээс өөр гарал үүсэлтэйг нотолсон нь индианчууд бол Эскимос, Гренландаас гаралтай бус болохыг баталсан хэрэг байв. Харин Монгол хэл тэрхүү Америнд овгийн хэлтэй гарал үүсэл нэгтэй болохыг баталжээ.
АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн доктор Ж.Тарнэр Азийн хүмүүсийн шүдийг уугуул индианчуудын шүдтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дэлхийн хүмүүсийн шүдний нэгдүгээр арааны ёзоор гурав байдаг бол зөвхөн Монголчууд болон индианчуудын шүдний уг арааны ёзоор хоёр байдаг гэсэн гайхамшигтай нээлт хийсэн байна.
     Үргэлжлүүлэн бичих болно...

No comments: