Thursday, March 17, 2016

Даалууны гуншин.



ЁОЗ:
Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад
БӨХӨӨН:
Өөхий бөөхий дөрөв
Өвчүү номин шаргал
Бөгжөө Сэнгийн хожуул
Бөхнөг түргэн гүйдэлтэй
дорниун хурдан шарга
Бөх нуман дөрөв
Бөөхий хотын данжаад
Бөх Лувсаншарав
ВАНД:
Вандан суудал
Зандан ширээ

УЛААН НАЙМ:
Наян жил насалсан
Намбигар улаан чавганц
САРЛАГ ДОЛОО:
Долоон уулын сарлаг
Догшин газрын савдаг
Мал малын зах
Манай сүргийн манлай
ДӨНГӨ НАЙМ:
Эрлүү дөнгө
Эрийн найз
Эхнэр хүүхэд
Гэрийн найз
Дөнгө биеийг чилээнэ
Дөрөө хөлийг чилээнэ
ҮҮЛҮҮ:
Үү хааны Лүү хаан
Үйзэн бэйсийн дамар толгойт
БАЖГАР:
Арсаг хааны Барсаг хаан
Амбан хааны яран нүүрт
ЧАНС:
Янаг хоолойн гуниг сэтгэл
Ясчин хятадын зөрүү зургаа
Чанасан будаа нохойн хоол
Чацага сайвар чонын гүйдэл
УЛААН ЕС:
Гавалмаа хүүхэн
Дэжидмаа охин
ЧАВГАНЦ НАЙМ:
Наян жил сувайрч
Жаран жил жаргасан
Жартгар улаан чавганц аа
Хүрээ орноо
Хүнтэй суунаа
Хүүхэд гарганаа
АДУУ НАЙМ:
Савар найм
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далий найм
Давтаад хэлбэл тэмээ найм
ХУНД НАЙМ:
Гунжин хундын дайлаадас
Гурван нуурын цалгидас
Гуна гулгадаг
Гунж мөөрдөг
Дөрөө хангинадаг
Дөнж хальтардаг
Наян жил насалсан
Намбагар улаан чавганц
ГАВАЛ ЕС:
Улаан ес жовдуухай
Уулаар явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Улсын сангийн Буханхүу
ДЭГЭЭ ЕС:
Эгээ зүгээр явахаар
Эгмийн цагаан дэгээ
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэд Нүүрээ маажуул
Цагаан дэгээ машин хутгуур
Царид хааны маажгий гуталт
СИЙЛҮҮ АРАВ:
Сэмбэн нэртэй сийлүү
Бумбан нэртэй рашаан
Сэгэлзүүрийн бэгэлзүүр
Сэгэл Туулын бургас
Сэлээд бууны хугархай
Сэнж модны тайранхай
Сийчаа наачаа дүнхэр даалуу
Сийлэн бөөрийн ягаан яатуу
ХАР АРАВ:
Хар арав Хандын найз
Хандгай буга уулын найз
Ханд хүүхэн миний найз
ҮҮЛҮҮ:
Үгжиг түгжигийн бороохой
Үүлэн сүүдэр дайранхай
Хуутуу цэргийн жанжин
Хуаран цэргийн майхан
Хувин толгой магсар
Хувилгаан нэртэй даалуу
ДААЛУУ:
Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу

No comments: