Friday, March 27, 2015

Мөнгөн усаа гэж...


      Мөнгөн усны тухай монголчууд бидний мэдлэг үнэн өрөвдөлтэй. Мөнгөн устай бид өдөр тутам харьцаж, амьсгалж холилддог хэрнээ бүүр анзаарах ч сөхөөгүй болтлоо тоохоо байж. Ямар сайндаа Хонгор суманд мөнгөн ус алдагдаж хордлого нь нөлөөлөхүйц хэмжээнд мэдэгдээд ирхэд ч тэр, нийтээрээ хамуурсан ухааны юм яриад байж байхав. 
       Би энд мөнгөн усны тухай улиг болсон хэдхэн мэдээллийг дамжуулах гэсэнгүй. Хэнч урд нь хэлж ярьж байгаагүй сониноос хуучлах болно. 
       Мөнгөн ус байгал дээрээ маш бат бөх нэгдэл бүхий хоргүй хэлбэрээр оршиж байдаг. Энэхүү бодисыг хүн болгон мэдэх боловч аж ахуйдаа эртнээс нааш хэрэглэж ирсэн юм. Түүнийг усанд уусган найруулж хашаа хороогоо будах, бөс даавууг өнгө оруулах тэр ч байтугай оо энгэсэгэнд хэрэглэж хацар амаа гоёдог байлаа. Нэг бяцхаан түүх өгүүлэе. Их хэлмэгдүүлэлтийн үед Заяийн хүрээний хадан дээр зурсан бурханг арилгах төвөгтэй даалгаварыг хэн ч биелүүлж чадаагүй байна. Яаж ч хусаад, угаагаад байхад тэрхэн үедээ арилдаг ч гэсэн бороо оронгуут эргээд л дурайгаад гараад ирдэг болохоор нь сүүлдээ тэгэсгээд орхисон гэдэг.  Хааяагүй тааралдах хадны сүг зурагын заримыг нь мөн л өнөөх алдарт улаан будгаар будсан учир гуч дөчин мянган жил нар салхи, бороонд нүдүүлсээр байвч аанай дурайсаар л байх. 
       Хэдэн зуун жил хөгжсөн Түвдийн анагаах ухаанд ч мөнгөн усыг хэрэглэсээр өдийг хүрэв. Монголчууд ч түвдийн анагаах ухааныг өөрийн хувилбараар өөрчлөн нэвтрүүлэхдээ ч мөнгөн усыг нь гээсэнгүй. Тэрхүү алдартай бат бөх нэгдэл нь Хүхэрт мөнгөн ус байлаа. Хүхэрт мөнгөн ус нь байгал дээр хортой хоргүй гэсэн хоёр хэлбэрээр байх ба улаан хар гэсэн өөр өөр өнгөтэй байдаг. Хоргүй гэгдэх улааныг нь бид будаг шунханд ашиглахаас гадна анагаах ухаанд зөвхөн гадуур хэрэглэдэг байж. Уламжлалт анагаах ухаанд дотуур хэрэглэхдээ хортойг нь хоргүй болгож хэрэглэдэг. Идээ бээр болсон бүхийл өвчинд мөнгөн усыг хэрэглэдэг байлаа. Олон хүний ууж байсан танил эмэнд энэ нэгдэл ордог боловч одоо бол нэрийг нь сонсоод л айж найрлагаас нь хассан хэрэг. 
      Нэг удаа манай лабораторт английн эрдэмтэн хэсэг ажилласан юм. Тэрээр  ямар нэгэн юм хайн миний шкафийг онгойлгонгоо дуу нь хачин болоод л шилтэй мөнгөн ус руу заагаад,  Хэр удаан энд байсан бэ? гэв. Би ч хэдэн жил болж байгаа байхаа гэсэн чинь царай нь хачин болоод л одоохон наадхаа гаргаж бул гээд л тэмдэг тавин булуулж билээ. Тэнэгийн дотор уужуухаан гэдэг л болж хөглөж байснаа бодоход ичмээр.  Тэгэхээр мөнгөн ус нь маш хортой бөгөөд чухам яаж хордуулдаг талаар жаахан тайлбарлая. Цэвэр мөнгөн ус нь маш их ууршимтгай шинж чанартай эд. Тиймдээ ч ихэнхи нь амьсгалын замаар үлдсэн хэсэг нь арьсаар нэвчин ордог. Ороод тэд яах вэ гэвэл хамгийн түрүүнд өөрийн хосгүй хань болох хүхэртэйгээ нэгдэхийг хичээнэ. Ядаж байхад хүний биеэр дүүрэн хүхэр байна. Хүний эд эс нь уураг амино хүчлээс бүрдэх авч тэдний цистин, цистеин зэрэг хүхэр агуулсан амино хүчлүүдийн хүхэрүүдийг бүдүүлгээр хэлэхэд суга суга татаад авнаа гэсэн үг. Үүний үр дүнд мэдээж эд эсүүд үхэж эхэлнэ. Идээ бээр болох нь бүүрч тодорхой. Арьсанд ингэж нөлөөлөх юм чинь ихэнхи нь шингэдэг уушиг яах нь бүүр ч аймаар. 
      Нөгөөх хоргүй мөнгөн ус чинь усаар дамжин ургамал модонд шимэгдэн анзаарагдахын аргагүй бага хэмжээтэйгээр оршин байдаг. Гагцхүү өндөр температурт түлж шатаах үед нөгөөх бат бэх нэгдэл маань задарч чөлөөт мөнгөн ус бий болох нь тэр. Бидний мэдэх нүүрс маань мөн л мод ургамлаас гаралтай эд. Тэгэхээр өвөл болоход Улаанбаатарт маань хэдий хэр чөлөөт мөнгөн ус ялгардагийг тооцоолоё. Нэг өрх жилдээ дунджаар 5 тонн нүүрс, 5 шоо метр мод шатаадаг бол нөгөө хэдэн цахилгаан станцууд чинь 5 сая тонн нүүрс шатаадаг юм байна. Үүний үр дүнд агаарт 260 мянган тонн бохирдуулагч бодис цацагддагаас ердөө 38 кг нь гайхал Мөнгөн ус байдаг байна. Харахад бага ч гэсэн энэ аймшигтай тоо юм. 1грамм мөнгөн ус нь 10-20 га газарыг амьтан ургамалтай нь бүрэн хордуулах чадалтай гэхээр Улаанбаатарыг маань хэд дахин хордуулах хор ялгарч байнаа гэсэн үг. 
      Ийм агаартай байхад чинь бид яаж ч эрүүл амьдрахав дээ! Японы эрдэмтэд Улаанбаатарын хүүхдүүдийн үсэнд мөнгөн усны шинжилгээ хийсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин гарсан нь үүнийг батлах мэт...
      Бас нэгэн сонин дуулгахад хотын утааг арилгах нэрийн дор хэдэн зуун тэр бум төгрөг зарлагаддагыг мэдэх байх. Гэтэл энэ нь тун харалган бодлого болох нь тооцооноос харагдана. Үнэхээр л хулхин дээр цэцэг ургуулна гэдэг л энэ байх. Учир юун гэвэл манай хотын агаарын бохирдлын 90 гаран хувийг өнөөх цахилгаан станцууд гаргадаг гэвэл тэр их мөнгийг 10 хувийн төлөө биш 90 хувийг багасгахийн төлөө зориулсан бол зүйд нийцэх байсан хэрэг. Би энд агаарын бохирдлийг бий болгогч бусад хүчин зүйлүүдийг огтоос дурьдаагүй байхад байдал нэг иймэрхүү байндаа.
      Мөнгөн усны тухай тун товчхон өгүүлэхэд нэг ийм сонинтой.
       
       


       

Saturday, January 24, 2015

Колибри шувуу монголд байдагуу?

        Монгол орноороо хаа сайгүй аялаж үзсэн надад элдэв сонин явдал аль тааралдахыг тэр гэхэв. 
       Нэгэн удаа тарвага сахиад хэвтэж байтал ойрхоон харагдах цэцгэн дээгүүр өнөө халуун оронд байдаг тэр тусмаа дэлхийн хамгын жижигхэн шувуу гэгддэг hummingbird-ууд цэцгийн бал сороодл гялс алга болоод л тэгснээ гэнт гарч ирээдл цэцэгний голруу хошуугаа дүрвүү үгүй юул гялс гээдл алга болоод байлаа.
       За ингээд би гэдэг чинь монголын хамгын жижигхэн шувууг олчихлоо гэж баярлаад л юун тарвага мантай өнөө шувууг чинь хөөгөөд хэдэн цаг боловоо. Цамцаа тайлаад л гөвөөд байдаг бардаггүй ээ. Дэндүү хурдан юм. Гялс гээд л алга болно. Аргаан бараад машин дээрээ ирээд юмаа ухаж байтал агаарын тенисний цохиур гараад ирлээ. Нөгөөтөхийг чинь аваад л байн байн суугаад байсан цэцэгийг нь бараадаад сахиад суучихав. Хэд хэд цохиж байж бариад авлаашүү.   Тенисний цохиураа аваад хартал юү байсан гэж бодно. Үс ноосондоо баригдсан нэг муу дэнгийн эрвээхэй байдаг байгаа. Хаячих гэснээ бас байлаа. Учир юу вэ гэвэл бидний мэддэг эрвээхэй чинь цэцгэн дээрээ сууж байгаад балыг нь сордог атал энэ нөхөр тэгээгүй болохоор нь сонин санагдаад Биологийн хүрээлэн дээр очиж Ш.Болдбаатарт үзүүллээ. Тэгсэн энэ чинь Баавгай гэдэг их ховор эрвээхэйдээ, гадаадад бол нэг нь зуун ногоон хүрдэг юм гээд судалгаанд зориулаад бидэнд үлдээвэл сайн байна гэхээр нь өгч орхисон. Гэхдээ хаанаас барьсаныг нь асуухаар нь утсаал өгсөнөөс газарыг нь хэлж өгөөгүй юмдаг.
        Хожим нь хэрэгт дурлаад ямар гээчийн эрвээхэй барьсан юм бол гэж бодоод энд тэндээс нилээн юм уншиж байж учирыг нь олсон юм. Эрвээхэйн маань нэр нь Баавгай ч биш Macroglossum stellatarum хэмээх Эгэл хошуулаг шумбуур нэртэй болохыг нь мэдсэн юм. Сонирхуулахад Оросын хэвлэлээр байс гээдл оросоос колибри шувуу олдлоо гэж бичээд байсан нь өнөөх эрвээхэй маань л байсан байгаа юм. Энэ эрвээхэй нь 50км/цаг хүртэл хурдалдаг бөгөөд 3 минутын дотор 100 гаран цэцэгт тоос хүртээдэг гэнэдээ.

Үен гэдэг амьтан

       Үен гэдэг амьтаныг мэдэхгүй хүн байхгүй байх. Гэхдээ энэ амьтан дотроо их олон янз байдгаас гадна манайд бол бараг судлагдаагүй амьтан учир жирийн хүн байтугай мэргэжлийн хүмүүс нь хольж хутгаад энд тэнд хэвлүүлчихсэн байхтай таарах нь энүүхэнд. 
        Бас л нэгэн түүх сонирхуулъя. Эмээ өвөөдөө шөл хийж өгөх санаатай ятуу агнах гээд л голын бургасаар явж байтал шар гэхэд дэндүү шар өнгөтэй өмнө нь огт үзэж байгаагүй зурамны дайтай амьтантай таараад нилээн сахиж байж алаад авлаа. Өвөө маань үзчихээд шар үен байна гээд арьсыг нь сайхан хуулаад унинаас өлгөөд хэд хонож байтал манай сумын агент өнөөх арьсыг чинь харчихаад сүйд боллоо. Сумын төлөвлөгөөг дандаа тасалдаг амьтан байнашдээ гээд ах нь үнэ мөнгийг нь төлнөө гээд 1 төгрөг 44 мөнгө өгөөд баярлаад алга боллоо. Хүүхэд ахуйн нэгэн дурсамж одооч сэтгэлд тодхон үлдэж. 
       Энэ цагаас хойш би яг өнөөх л шар үен гээч амьтанаа ном сэтгүүл, сурах бичиг, интернет гээд ер хаанаас ч гэсэн эрээд олоогүй юм. Зарим нэг нь болохоор өвөл заримдаа шар заримдаа цагаан болдог гээд л ярихыг нь яана. Юүгээл тэгээд энэ жил нэг шар болоод л дараа жил цагаан болоод л байхавдээ.  Миний ингэж шар үен гээд нэрлээд байгаа нь жинхэн биологийнх нь нэр биш л дээ. 
                Mustella Altaica-Солонго,Уулын үен,Шар үен, 
                Mustella Sibirica-Шивир үен, 
                Mustella Erminea-Цагаан үен, 
                Mustella Nivalis-Хадны үен, Чоно оготно, Хотны үен гээд л үгүй мөн олон янзаар нэрлэх юмаа. Эндээс харахад миний шар үен гээд байгаа маань Солонго болж таарлаа. 
       Хожимоо ууланд алхадаг болсноос хойш бас нэгэн үентэй байнга шахуу таардаг болов. Богд уулын Цэцээ гүний овоо хавиар амьдардаг үен өвөл болохоор дун цагаан, зун болохоор цагаан элэгтэй бор саарал өнгөтэй болно. Энэхүү гайхамшигтай ховор амьтнаа одоо болтол хайсаар л байна. 

Бадарчин охид

         Өнөөдөр хоол идээд сууж байтал нэг охин ширээнд дөхөж ирээд, Ахаа бохь мянгаар аваач гэнэ. Би ч 500-гийн бохийг мянгаар авлаа. Дэлгүүрт ороод гарахаар бас нэг охин гүйж ирээд л үлгэрийн ном аваач гэнэ. Авлаа. Хэдэн жилийн өмнө нэг охин эгч маань германаас явуулсан юм гээд баахан төмпөн савны ком шахчих гээд дагаад байсан өнөө бас л хэвээрээ. Хөөрхийдөө өнөө л хэлдэгээ хэлээд зогсож байна. Хэдэн жилийн өмнө би авчихсан бол өдий болтол зогсохгүйч байсан юм билүү ч гэж бодогдлоо. Үүнээс үүдээд нэгэн санаанд орсон юмаа бичмээр санагдав. 
        Америкад гуйлга гуйж амьдардаг монгол охид байдаг гэж сонсвол та лав гайхах биз. Дээрхи ойлголтыг би шууд монгол сэтгэхүйгээр буулган хэлж байгаа минь энэ. Учир юун гэвээс Америкийн аль ч хотын гудамжинд, улаан гэрэл дээр түр зогсох тэрхэн агшинд хогын сав аятай юм барьсан хүмүүс үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад мөнгө гуйж буй хүнтэй таарах нь ердийн үзэгдэл болсон байдаг. Америкчууд нь ч мөнгө сарвайж л байгаа харагдана. Хүмүүс ч энийг гуйлга гэж үздэггүйгээр барахгүй, хуулийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үздэггүй юм байна. Энэ байдлыг ашиглан ажлаа тараад гудамжинд гуйлга гуйж, цалингаасаа илүү орлого олж байсан коллежийн багш хүний тухай телевизээр гарч байхад нь гайхсанчгүй. Ийм хүмүүсийг өөр аятайхнаар юу гэж нэрлэдэгийг нь мэдэхгүй тул гуйлгачинаар нь дуудсан хэрэг. 
        Дээр үед бол Хүрээнд томоохон хэмжээний алтан бурхан бүтээхэд, ард түмнээс ихээхэн мөнгө цуглуулах ажлыг гүйцэтгэдэг байсан, бие хамгаалах тусгай урлаг эзэмшсэн лам нарыг нутаг орноор бадар бариулахаар явуулдаг байсныг бадарчин гэдэг байсан юм гэнэлээ. Тэр лугаа мөнөөх гуйлгачин охидыг бадарчин охид гэвэл арай зөөлөн сонсогдох юмуу. Тэдгээр бадарчин охидууд монгол болохоороо тэгдэг юмуу яадагын голчлон монголчууд бараг байдаггүй шахам мужуудаар, Монголынхоо нэрийг барин бадар барьж явдаг юм.
      Ганц би хэдэн тохиолдол сонссоныг бодоход бадарчин охидын тоо цөөнгүй бололтойдог. Зохион байгуулдаг хүмүүс нь солонгос хүмүүс байдаг гэнэ. Бодвол сүмийн чиглэлийн л хүмүүс боловуу. Монголын өнчин хүүхдүүдэд туслах гэсэн санаатай байдаг нь зүгээрч юм шиг. Даанч эзэндээ очтол ч лөөлөөдөө л гэж бодогдоод нэг л итгэл төрж өгөхгүй юм даг. 
         Миний бодоход хэдэн солонгос л монгол бадарчидын цуглуулсан мөнгөөр амьдарч байгаадаал гэж ташаа санах юм. Дарга цэрэггүй хулхидуулсаар байгаад энэ бидний сэтгэхүй буруу бодоод байж ч бас болох юмдаа. Ай даа хаширсан хөөн /хүн/ гэж...

Оготно Хулгана хоёр юугаараа ялгаатай вэ?

       Тээр жил манайх Туул голын эрэг бараадан зусч билээ. Одоо бодоход морин жилийн их үерийн өмнөх жил байсиймуудаа. Халуун гэж жигтэйхэн.Хаашаа л харна газар дэлхий царцаа голио, хулганаар буцалж байнуу гэмээр элбэг. Их үерийн өмнөх жил ингэдэг ч байсиймуу бүүмэд.              
       Манайх Төв аймгийн Баянзүрх суманд данстай. Манай сумын дарга хар хэмээх хочтой Бугын Дэжид гэж хүн байлаа. 
                            Сумхүү даргын үед сууж байсан нэгдэлдээ, 
                            Дэжид даргын үед дэгжиж байгаа нэгдэлдээ
 гээд л хөгшин хөвөөгүй дуулаад эхэлтэл дарга маань ч Төв Хороонд очиж, хожимоо манай сум ч газарын зургаас хусагдсан юмдаг. Өвөө маань Төлөө бригадын дарга. Сарын цалин нь 75 төгрөг. Эмээ маань Төлөө бригадын саальчин. Сарын цалин нь 36 төгрөг. Хойч үед маань сонин байх боловуу хэмээн баахан нуршив. 
        Саалийн фермийн ажил цаг нар гэж байхгүй. Өглөө гурван цагт босч, эмээдээ тугал татаж өгнө. Үхрийн шинэхэн баасруу хөлөө хийж дулаацуулдаг тухай нэг зохиолд гардагдаа, тэр үйл явдал жинхэнээрээ давтагдана. 
       Саалийн цаг дуусч, эмээгийн бэлдсэн аягатай хусам, боорцог тэргүүтнийг идэж аваад миний үндсэн ажил эхэлнэдээ. Юм л бол анчин болж тоглоно. Хулгануудыг ч яаж л бол яаж ална.
Сайхан өвчөөд , жижиглэж эвдээд түлээний модон дээгүүр ярайтал өрнө. Үүнийг харсан эмээ маань учиргүй загнадагсан. Харин өвөө маань олон таван юм хэлэхгүй, энэ золигыг яаж ингэхийг нь болиулъядаа гэсэн шиг дургүй талдаа гаансаа зуун алхана. 
       Манай ачаан доогуур хоёр ам цагаан оготно амьдарна. Ачаатай цуг ирсиймуу, ирсэн хойно ачаан доогуур орсиймуу бүүмэд. Тэр хоёртой бол би их найз. Хааяа боорцогноосоо хуваалцана. Гэтэл нэг удаа өвөө маань , чамд нэг ажил өгнөө гэдэгийн. Тэгээд чи хө оготныг нь хайрлаад, хулганыг нь алаад байх юм. Ингэхэд оготно, хулгана хоёр юугаараа ялгаатайг олж мэдээд хэлж өгөөрэй гэлээ. 
       Тэр цагаас хойш би хулганаа ч алахаа байгаад, харин тэднийг ажиглаж юугаараа ялгаатайг нь олох гэж зунжингаа юм болов. Олон цөөн, том жижиг, нүд шүд гээд л өчнөөн ялгааг нь хэлээд л очно, тэр болгонд л өвөө маань бишээ л гэнэ. Тэгж тэгж оллоо. Сүүлтэй сүүлгүй хоёр байна, чихтэй чихгүй хоёр байна шүүдээ гэлээ. Өвөө маань ч баярлаж, тиймээ хүү минь гээд, Монголчууд маань амьтаны нэрийг өгөхдөө маш оновчтой өгдөг байжээ гээд 
                              Оготор сүүлтэй болохоор нь Оготно гээд, 
                              Хулгар чихтэй болохоор нь Хулгана гэж нэрлэсэн юм гэж билээ. 
 Ингэж л би амьтанд дуртай болж, тэднийг ажиглан судлаж, анхаарч хардаг болсиймдаа.

Муу хүний баас том...

       Намаржаандаа буугаад удаагүй байсан цаг. Өглөө болгон ёс шиг хийдэг миний ажлын нэг нь хотны баас цэвэрлэх ажил. Сайхан малтаад хатсан ширэн дээр овоолж байгаад чирээд л холхон шиг жалганд авайчиж асгана. Нэг өглөө өвөө маань хонины баасыг нааш цааш нь өшиглөнгөө манай хонь сайхан тарга авсан байна, энэ өвөлч алзахгүйдээ гэдэгийн. Би ч сониучирхаад та яаж мэдээд байнаа гэлээ. Үгүй чи анзаарахгүй байнуу, энэ хонины баасыг хараач гэв. Гэтэл нээрээ хоргол гаргадаг хонь чинь базчихсан юм шиг баглийсан баглийсан юм гаргачихсан байдаг байгаа. Миний хувьд бол бушуухан цэвэрлээд тоглохоол бодохоос баас нь яаж өөрчлөгдсөнийг анзаарах ч сөхөө байсангүй. Би ч нээрээ тийм байна. Яагаад хоргол гаргахаа байчиваа гэтэл, өвөө маань сонин юм ярьж гарлаа. Өвс ногоо сайн идүүлээд өөхөн таргыг нь гүйцэд авахуулахаар ингэдэг юм. Манай монголчууд идэхээс өөрийг хийдэггүй хүнийг шоглож " Муу хүний баас том" гэж ярьдагын учир энэ шүү дээ гээд хүн чинь уул нь хоргол гаргадаг амьтан байснаа одоо хөдөлгөөн нь багадаад энэ хонь шиг л бүхэл бүхэл юм гаргадаг болсон хэрэг гэлээ. Өвөөгийн маань хэлсэн энэ хэдэн үг тэр үедээ сонин санагдаагүй ч оюутан болсон хойноо олон хоногоор аялалд явж байхад санаанд орж билээ. Аялал эхэлсэнээс хойш тав зургаа хонож байгаад нэг удаа хүндэрнэ. Дөрөв таван хоргол пөд пөд унаад хадны завсраар өнхөрөөд өнхөрөөд алга болцгооно. Ганц би юмуу гэтэл аялалын гишүүд бүгд л хэдэн хоргол гаргаснаараа уралдах шахуу юм ярьцгаана. Өвөө үнэн хэлжээ. Аялалч дуусч хотодоо ирээд төдөлгүй өглөө болгон морь хардаг дэглэмдээ дасчихнадаа. Үүнээс санаа аваад бодоход бидний идээд байгаа хоол ихдээд байгаа юм байнаа гэдэгийг л мэдэж болох нь. Үгүй гэжүү...

Цусны даралт ихсэнээ гэдэг...


                         
          Цусны даралт ихсэнээ гэхээр Артерийн гипертензи гээд л гадаад нэр ус дурдаад л тайлбарлах гэсэнгүй. Ихэнхи хүн аливаа үзэгдэлийг тайлбарлахдаа том том онол яриад л байхад яагаад тэгсэнгүй вэ гэж магад. Энэхүү үзэгдэлийг тайлбарлахын өмнө бяцхаан түүх өгүүлсү.
          Оюутан ахуйн үед минь хүндлэж явдаг хэдэн хүний нэг нь доктор Лхагваа багш маань байв. Нэгэн удаа бидэнд сонин асуулт тавьлаа. Хариулж чадах хүн нэг ч байсангүй. Бид асуултыг мэдээд байгаа хэрнээ ганц ч үг хэлж чадсангүй. Лазер гээч юмыг малчин хүнд хэн ойлгогдохоор хэлэх вэ? гэсэн асуулт байв. Хэрвээ чи аливаа үзэгдэлийн мөн чанарыг ойлгосон юм бол мэдлэгийн өөр өөр түвшиний хүмүүст тайлбарлаж чаддаг байх ёстой гэсэн юм. Малчин хүнд нэг янз, ажилчин хүнд бас нэг янз, сэхээтэн болон мэргэжлийн хүнд бас л нэг янзаар тайлбарлах боловч хэрвээ бүх түвшний хүмүүс холилдсон үед бүүр ондоогоор тайлбарлах хэрэг гардаг. Энэ лугаа би тэрхүү Цусны даралт ихсэх гээч юмыг олны дунд тайлбарлах гэж оролдоё.
          Энэхүү үзэгдэлийг тайлбарлахын тулд энгийн жишээ авьялдаа. Шинэхэн барьсан 5 давхар байшин байлаа гэж бодоё. Үүнийгээ бид эрүүл чиирэг хүн байна гэж зүйрлэе. 5-р давхрын айлд ус хүргэхийн тулд зохих хэмжээний чадалтай насос тавьж өгөх ба ус дамжуулах хоолой трубанууд нь цэвэрхэн сайхан гэж жигтэйхэн. Хүнээр бол хамгийн дээд давхар болох тархинд ус гээч цусыг труба гээч судсаар, зүрх гээч насосоор шахах нь эрүүл чийрэг хүний хувьд цоо шинэ байшин шиг ямарч асуудалгүй байх болно. Гэвч 20 жилийн дараа байдал биш болноо. 5 давхрын айлаас ус гоожихоо болих нь тэр. Нөгөө сайхан шинэ трубанууд нь зэвэнд идэгдэн дүүрч 20мм байсан хөндий нь 2мм хүртлээ бөглөрснөөс болж насосны маань хүчин чадал хүрэхээ байжээ. Сантехникийнхэн ч үүнийг мэддэг учир дор нь л нэг илүү чадалтай насос тавиад л асуудлыг шиидчихнэ. Ашгүй 5 давхар устай болно. Гэхдээ бас асуудал гарнаа. Том насос өндөр даралтаар усыг шахахад хуучирч муудсан трубанууд даралтыг нь тэсэлгүй энэ тэрүүгээр хага үсэрч ус алдаж сандаргана. Трубаг бол засчихдаг юм байж, харин хүний хувьд байдал нилээн хүндрэлтэй болдог. Тархинд цусыг саадгүй хүргэхийн тулд бөглөрч муудсан судасны асуудлыг зүрх маань амархаан шийдчихнэ. Өмнө нь ажиллаж байсан хүчин чадлаа жаахан нэмээд л болоо. Гэтэл бас л асуудал гарна. Өндөр ачаалалтай ажиллаж байгаа зүрх маань ядарна, өөх тосонд бөглөрсөн судас маань шахах даралтыг нь дийлэлгүй энд тэнд хагарчих гээд айлгана. Бидний хэлж заншсанаар бол цус харвах гээч үзэгдэл. Үүнээс үүдэлтэй дараагийн сонин сонин шинжүүд илэрч эхэлнэ. Тархинд цус бага хэмжээтэй очсоноор мартах гээч шинэ эмгэгтэй болно. Ингээд цааш нь тайлбарлаад л байвал яваад л байх болно. Дараа би Тархи гээч яадаг эд вэ, яагаад мартдаг талаар тайлбарлахыг хичээнээ.