Saturday, January 24, 2015

Үен гэдэг амьтан

       Үен гэдэг амьтаныг мэдэхгүй хүн байхгүй байх. Гэхдээ энэ амьтан дотроо их олон янз байдгаас гадна манайд бол бараг судлагдаагүй амьтан учир жирийн хүн байтугай мэргэжлийн хүмүүс нь хольж хутгаад энд тэнд хэвлүүлчихсэн байхтай таарах нь энүүхэнд. 
        Бас л нэгэн түүх сонирхуулъя. Эмээ өвөөдөө шөл хийж өгөх санаатай ятуу агнах гээд л голын бургасаар явж байтал шар гэхэд дэндүү шар өнгөтэй өмнө нь огт үзэж байгаагүй зурамны дайтай амьтантай таараад нилээн сахиж байж алаад авлаа. Өвөө маань үзчихээд шар үен байна гээд арьсыг нь сайхан хуулаад унинаас өлгөөд хэд хонож байтал манай сумын агент өнөөх арьсыг чинь харчихаад сүйд боллоо. Сумын төлөвлөгөөг дандаа тасалдаг амьтан байнашдээ гээд ах нь үнэ мөнгийг нь төлнөө гээд 1 төгрөг 44 мөнгө өгөөд баярлаад алга боллоо. Хүүхэд ахуйн нэгэн дурсамж одооч сэтгэлд тодхон үлдэж. 
       Энэ цагаас хойш би яг өнөөх л шар үен гээч амьтанаа ном сэтгүүл, сурах бичиг, интернет гээд ер хаанаас ч гэсэн эрээд олоогүй юм. Зарим нэг нь болохоор өвөл заримдаа шар заримдаа цагаан болдог гээд л ярихыг нь яана. Юүгээл тэгээд энэ жил нэг шар болоод л дараа жил цагаан болоод л байхавдээ.  Миний ингэж шар үен гээд нэрлээд байгаа нь жинхэн биологийнх нь нэр биш л дээ. 
                Mustella Altaica-Солонго,Уулын үен,Шар үен, 
                Mustella Sibirica-Шивир үен, 
                Mustella Erminea-Цагаан үен, 
                Mustella Nivalis-Хадны үен, Чоно оготно, Хотны үен гээд л үгүй мөн олон янзаар нэрлэх юмаа. Эндээс харахад миний шар үен гээд байгаа маань Солонго болж таарлаа. 
       Хожимоо ууланд алхадаг болсноос хойш бас нэгэн үентэй байнга шахуу таардаг болов. Богд уулын Цэцээ гүний овоо хавиар амьдардаг үен өвөл болохоор дун цагаан, зун болохоор цагаан элэгтэй бор саарал өнгөтэй болно. Энэхүү гайхамшигтай ховор амьтнаа одоо болтол хайсаар л байна. 

No comments: