Saturday, January 24, 2015

Муу хүний баас том...

       Намаржаандаа буугаад удаагүй байсан цаг. Өглөө болгон ёс шиг хийдэг миний ажлын нэг нь хотны баас цэвэрлэх ажил. Сайхан малтаад хатсан ширэн дээр овоолж байгаад чирээд л холхон шиг жалганд авайчиж асгана. Нэг өглөө өвөө маань хонины баасыг нааш цааш нь өшиглөнгөө манай хонь сайхан тарга авсан байна, энэ өвөлч алзахгүйдээ гэдэгийн. Би ч сониучирхаад та яаж мэдээд байнаа гэлээ. Үгүй чи анзаарахгүй байнуу, энэ хонины баасыг хараач гэв. Гэтэл нээрээ хоргол гаргадаг хонь чинь базчихсан юм шиг баглийсан баглийсан юм гаргачихсан байдаг байгаа. Миний хувьд бол бушуухан цэвэрлээд тоглохоол бодохоос баас нь яаж өөрчлөгдсөнийг анзаарах ч сөхөө байсангүй. Би ч нээрээ тийм байна. Яагаад хоргол гаргахаа байчиваа гэтэл, өвөө маань сонин юм ярьж гарлаа. Өвс ногоо сайн идүүлээд өөхөн таргыг нь гүйцэд авахуулахаар ингэдэг юм. Манай монголчууд идэхээс өөрийг хийдэггүй хүнийг шоглож " Муу хүний баас том" гэж ярьдагын учир энэ шүү дээ гээд хүн чинь уул нь хоргол гаргадаг амьтан байснаа одоо хөдөлгөөн нь багадаад энэ хонь шиг л бүхэл бүхэл юм гаргадаг болсон хэрэг гэлээ. Өвөөгийн маань хэлсэн энэ хэдэн үг тэр үедээ сонин санагдаагүй ч оюутан болсон хойноо олон хоногоор аялалд явж байхад санаанд орж билээ. Аялал эхэлсэнээс хойш тав зургаа хонож байгаад нэг удаа хүндэрнэ. Дөрөв таван хоргол пөд пөд унаад хадны завсраар өнхөрөөд өнхөрөөд алга болцгооно. Ганц би юмуу гэтэл аялалын гишүүд бүгд л хэдэн хоргол гаргаснаараа уралдах шахуу юм ярьцгаана. Өвөө үнэн хэлжээ. Аялалч дуусч хотодоо ирээд төдөлгүй өглөө болгон морь хардаг дэглэмдээ дасчихнадаа. Үүнээс санаа аваад бодоход бидний идээд байгаа хоол ихдээд байгаа юм байнаа гэдэгийг л мэдэж болох нь. Үгүй гэжүү...

No comments: