Saturday, January 24, 2015

Бадарчин охид

         Өнөөдөр хоол идээд сууж байтал нэг охин ширээнд дөхөж ирээд, Ахаа бохь мянгаар аваач гэнэ. Би ч 500-гийн бохийг мянгаар авлаа. Дэлгүүрт ороод гарахаар бас нэг охин гүйж ирээд л үлгэрийн ном аваач гэнэ. Авлаа. Хэдэн жилийн өмнө нэг охин эгч маань германаас явуулсан юм гээд баахан төмпөн савны ком шахчих гээд дагаад байсан өнөө бас л хэвээрээ. Хөөрхийдөө өнөө л хэлдэгээ хэлээд зогсож байна. Хэдэн жилийн өмнө би авчихсан бол өдий болтол зогсохгүйч байсан юм билүү ч гэж бодогдлоо. Үүнээс үүдээд нэгэн санаанд орсон юмаа бичмээр санагдав. 
        Америкад гуйлга гуйж амьдардаг монгол охид байдаг гэж сонсвол та лав гайхах биз. Дээрхи ойлголтыг би шууд монгол сэтгэхүйгээр буулган хэлж байгаа минь энэ. Учир юун гэвээс Америкийн аль ч хотын гудамжинд, улаан гэрэл дээр түр зогсох тэрхэн агшинд хогын сав аятай юм барьсан хүмүүс үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад мөнгө гуйж буй хүнтэй таарах нь ердийн үзэгдэл болсон байдаг. Америкчууд нь ч мөнгө сарвайж л байгаа харагдана. Хүмүүс ч энийг гуйлга гэж үздэггүйгээр барахгүй, хуулийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үздэггүй юм байна. Энэ байдлыг ашиглан ажлаа тараад гудамжинд гуйлга гуйж, цалингаасаа илүү орлого олж байсан коллежийн багш хүний тухай телевизээр гарч байхад нь гайхсанчгүй. Ийм хүмүүсийг өөр аятайхнаар юу гэж нэрлэдэгийг нь мэдэхгүй тул гуйлгачинаар нь дуудсан хэрэг. 
        Дээр үед бол Хүрээнд томоохон хэмжээний алтан бурхан бүтээхэд, ард түмнээс ихээхэн мөнгө цуглуулах ажлыг гүйцэтгэдэг байсан, бие хамгаалах тусгай урлаг эзэмшсэн лам нарыг нутаг орноор бадар бариулахаар явуулдаг байсныг бадарчин гэдэг байсан юм гэнэлээ. Тэр лугаа мөнөөх гуйлгачин охидыг бадарчин охид гэвэл арай зөөлөн сонсогдох юмуу. Тэдгээр бадарчин охидууд монгол болохоороо тэгдэг юмуу яадагын голчлон монголчууд бараг байдаггүй шахам мужуудаар, Монголынхоо нэрийг барин бадар барьж явдаг юм.
      Ганц би хэдэн тохиолдол сонссоныг бодоход бадарчин охидын тоо цөөнгүй бололтойдог. Зохион байгуулдаг хүмүүс нь солонгос хүмүүс байдаг гэнэ. Бодвол сүмийн чиглэлийн л хүмүүс боловуу. Монголын өнчин хүүхдүүдэд туслах гэсэн санаатай байдаг нь зүгээрч юм шиг. Даанч эзэндээ очтол ч лөөлөөдөө л гэж бодогдоод нэг л итгэл төрж өгөхгүй юм даг. 
         Миний бодоход хэдэн солонгос л монгол бадарчидын цуглуулсан мөнгөөр амьдарч байгаадаал гэж ташаа санах юм. Дарга цэрэггүй хулхидуулсаар байгаад энэ бидний сэтгэхүй буруу бодоод байж ч бас болох юмдаа. Ай даа хаширсан хөөн /хүн/ гэж...

No comments: